Увс аймгийн Зүүнговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Зүүнговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Зүүнговь сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Зүүнговь сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын танилцуулга

2016-04-20

Хойд талаараа Малчин сумтай 44 км, баруун өмнөд талаараа Хяргас сумтай 62 км, өмнөд талаараа Баруунтуруун сумтай 25 км, зүүн  хэсгээрээ ОХУ-ын Тува улстай 47 км хил залган оршдог.

 Байгаль, газарзүйн онцлог

Газарзүйн онцлог.Сумын төв далайн төвшингээс дээш 954 м, хамгийн өндөр цэг Өгөөмөр уул далайн төвшингээс дээш 1343.1 м өнргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хархираа, Түргэний салбар уулс болох Ханхөхий уулын мужид багтдаг.

Сумын нутаг дэвсгэр бориг дэл элс, ухаа гүвээ / бөөрөг / талархаг газраас бүрдсэн цөлжүү, хээрийн эдэлбэр газар ихэнхийг нь эзэлдэг олон нуур, гол горхи, булаг шанд, баян бүрд бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой.

Цаг уурын нөхцөл. Хуурайдуу бүгчим халуун зунтай, хахир хүйтэн өвөлтэй. Хамгийн их хүйтэн нь -55°С гэж тэмдэглэгдсэн, хамгийн их халуун агаарт +50°С, хөрсөнд +62.8°С байдаг.

§  1 дүгээр сарын дундаж температур -33.4  °С

§  7 дугаар сарын дундаж температур +33.5 °С

§  Жилийн дундаж салхины хурд 2-3 м/с

§  Жилийн хур тундасны нийлбэр 179.3-250мм

 Газар нутаг. Нийт газар нутгийн хэмжээ 401314 га.

Зориулалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

372768.55

92.89

Усан сан бүхий газар

3114

0.78

Тусгай хэрэгцээний газар

22878.21

5.70

Тосгон, суурингийн газар

258

0.06

Дэд бүтцийн газар

2295.24

0.57

 Мал сүргийн  бүтэц.

Сумын хэмжээнд 117101 толгой малтайгаас 737 тэмээ, 6189 адуу, 10809 үхэр, 61663 хонь, 37703 ямаа байна.

 583 малчин өрх,107 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 81.3 хувийг эзэлж байна.

 

НИЙГЭМ

Хүн ам

Хүн ам, өрхийн тоо

Үзүүлэлт

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Хүн амын тоо

755

1930

2685

Нийт эрэгтэй

381

989

1370

Нийт эмэгтэй

374

941

1315

Өрхийн тоо

194

467

661

Суурин хүн ам

 

 

2415

 

Сумын хүн амын 50,8 хувь нь залуу болон дунд насныхан, 42,5 хувь нь хүүхэд, 6.7 хувь нь ахмад настнууд байна.

Нийгмийн үйлчилгээний аж ахуйн нэгж тэдгээрийн хүчин чадал, одоо байгаа тоон үзүүлэлт

1

Сургууль

хүүхэд

511

2

Сургуулийн дотуур байр

ор

200

3

ЗХ - ний 328-р анги

тоо

1

4

Цэцэрлэг

хүүхэд

111

5

Эмнэлэг /хэвтэх/

ор

8

6

Спорт заал

тоо

1

7

Биеийн тамирын талбай

м2

1440

8

Соёлын төв

тоо

1

9

Номын сан

суудал

20

10

Банк

тоо

2

12

Халуун ус

тоо

1

Ажиллах хүч

Ажиллах хүч салбараар

·         ИТХ – 3

·         ЗДТГ – 33

·         Ахлах сургууль - 64

·         Цэцэрлэг - 16

·         Эрүүл мэндийн төв - 25

·         Соёлын төв - 9

·         Цэргийн анги - 53

 

Төрийн байгууллагад 204 хүн ажиллаж байна.

 

СУМААС ТӨРСӨН АЛДАРТНУУД

 

БНМАУ-ын баатар

1.  Түүвэйн ДҮҮДЭЙ

 БНМАУ-ын хөдөлмөрийн баатар

1.  Цэрэнгийн СУНДУЙЖАВ/тариаланч/

2.  Дэрвээний ЦЭРЭН/тариаланч/

3.  Бажийн ЦЭВЭЭН/малчин/

 Төрийн шагналтан

1.  Мятавын ТӨМӨРЖАВ/эрдэмтэн/

2.  Биньеэ ЛААГАН/агрономич/

3.  Бүргэдийн СҮРЭНХОР/зохион бүтээгч/

 Монгол улсын гавъяатнууд

1.  Намчин НЯМАА/нэгдэлчин/

2.  Мятав ТӨМӨРЖАВ /ШУ/

3.  Баатар ЖҮГДЭР/барилгачин/

4.  Эжээ ТОЙВГОО/жүжигчин/

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1305
510 / 39%
413 / 32%
186 / 14%
196 / 15%