''Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө ''-ний дагуу тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийг хамарсан баярын үед иргэдийг амар тайван аюулгүй баярлах боломжийг бүрдүүлэхэд чиглэж Шинэ жилийн баярыг тайван аюулгүй тэмдэглэе, аливаа хэрүүл маргаан, зөрчилдөөнт харилцааг зөв боловсон шийдвэрлүүлэхэд чиглэж "Эерэгээр шийдье" гэсэн агуулгын хүрээнд 20 хоногийн хугацаатай ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ “ЭЕРЭГЭЭР ШИЙДЬЕ”, “ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫГ ТАЙВАН, АЮУЛГҮЙ ТЭМДЭГЛЭЕ" АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ боловсруулан ажиллахаар боллоо. 2025 оны 12 дүгээр сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ний өдөр хүртэлх хугацаанд 20 хоногийн хугацаатай зохион байгуулах ба Зүүнговь сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохицуулах салбар зөвлөл, Зүүнговь сумын цагдаагийн хэсэг, бусад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллахаар төлөвлөгөөнд тусгасан байна.
