Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж буй соёлын сарын хүрээнд тус сумын ИТХ, ЗДТГ, Засаг даргын санаачлагаар баядын сумдын язгуур урлагийн биет бус өв тээгч нарын зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Биет бус өвийг хэрхэн уламжлан хадгалж үлдэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан ба төгсгөлд сумдаас ирсэн биет бус өв тээгч нарын хамтарсан концерт тоглон сумын иргэдэд үйлчиллээ. Уулзалтанд 80 настай буурлаас 8 настай балчир хүртэл 40 гаруй төлөөлөл оролцсон ба хамгийн ахмад нь 86 настай Жалх, 82 настай Хумбаа гуай нар байлаа. Зөвлөлдөх уулзалтанд аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Ядамсүрэн, Соёлын хэлтсийн дарга А. Баярмагнай нарын албаны хүмүүс оролцлоо.