Аймгийн ИТХ-ын ажлын албанаас сумдын ИТХ-ын төлөөлөгчид болон ажлын албаны дарга нарт Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлог заалтууд, төлөөлөгчийн эрх үүрэг, оролцоо, төлөөлөгчийн ёс зүй, орон нутгийн төсвийн харилцаа, захиргааны ерөнхий хуулийн онцлог заалтууд, Архив албан хэрэг хөтлөлт, Хурлын цахим сайтыг ашиглах талаарх мэдлэгийг бататгах зорилготой сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр аймгийн төвд зохион байгууллаа.