Увс аймгийн Зүүнговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Зүүнговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Увс аймгийн Зүүнговь сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Зүүнговь сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Зүүнговь сумын бэлчээр ашиглах журам

2018-05-23

ЗҮҮНГОВЬ СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ

  Нэг. Зорилго:

Сумын газар нутаг, бэлчээрийг Газрын тухай хууль, холбогдох дүрэм, журмын  дагуу ашиглаж бусад сумуудтай хил залгаа нутгийг бүрэн эзэмшин ашиглах, хадлангийн талбай, өвөлжөөний бүс нутаг болон нөөцөлсөн бэлчээр нутгийг бүрэн хамгаалж, эзэмших, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангахад журмын зорилго оршино.

Хоёр. Ерөнхий шаардлага:

2.1.Сумын иргэд нь багийн Засаг даргад хүсэлт гарган багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшөөрсөн бүс нутагт өвөлжөөний хашаа барьж бэлчээр нутгийг эзэмшинэ.

2.2.Нөөцөлсөн бэлчээр, хадлангийн талбай өвөлжөө, намаржааны бүс нутагт мал оруулан гишгүүлэх, чөлөөлсөн хугацаанаас түрүүлж идүүлэх зөвшөөрөлгүйгээр тус бүс нутагт нүүдэллэхгүй байх.

2.3.Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон бусад арга хэмжээнд мал эмнэлгийн ариун цэврийн дүрмийг мөрдөн дагаж биелүүлнэ.

2.4.Бэлчээрийг зөв  зохистой ашиглах талаар гаргасан бүдүүвч зураглал, цаг хугацаа, бэлчээрийн хуваарь зэргийг багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж нэг хувийг Засаг даргын Тамгын газарт ирүүлэх бөгөөд энэ  шийдвэр нь бэлчээр ашиглах журмын хавсралт болно.

2.5.Сумын иргэдэд уламжлалт бэлчээр ашиглаж байсан туршлагыг түгээн дэлгэрүүлэх

2.7.Нутаглаж байгаа газрынхаа гол ус, байгаль орчныг бохирдуулахгүй байх бүхий л үйл ажиллагааг иргэн бүр өөрийн санаачлагаар хийдэг байх, энэ ажлыг үр хүүхдүүд залуу үедээ өвлүүлэх.

2.8.Сумын нутаг дэвсгэрт байрладаг өвөлжөөний газрыг эзэмшигч нь гадны сумын иргэнд эрхээ шилжүүлэхгүй бөгөөд газар эзэмших эрхээсээ татгалзаж байгаа тухайгаа Засаг даргын тамгын газарт мэдэгдэж гэрээг дуусгавар болгож тооцоо хийсэн  байна.

2.9. Бусад сумын малчдын малыг авч маллахгүй байх.

2.10. Ашиглахгүй байгаа газар нутагт хаваржиж, зусаж, намаржиж байгаа айл өрхүүдэд төрийн үйлчилгээ хүргэх ажлыг зохион байгуулна.

 

 

 

 

Гурав. Нутаг бэлчээрийг зохистой эзэмших ашиглах талаар:

Бэлчээр нутгийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг үндэслэн хаваржаа, зуслан, намаржаа, нөөц бэлчээр нутгийг доорхи байдлаар тогтоов.

3.1. Зуслангийн нутаг:

 Цагаан гол,  Баяннуурын эхнээс нуурын хоолой, Баруун, Зүүн түнгэ, Хар бураагийн баруун, зүүн хөвөө, Системийн адаг, Баяннуурын эхэн, хойд хөвөө, Хойд голоос олон нуур хүртэл,Олон нуур, Бурд, Бадаа, Гашуун, Түнгэ, Гурамсаны гол, Шавартын хөвөө, Хар уул, Хоо уул, Хуцаан буйрын дэнж, Зэлийн баруун хөвөө, Зэлийн эхэн, Ногоон худаг, Доод нарийн, Хойд гол, Бэлчир, Хүрдээн нурган

 - Хуц ухна маллах суурийн зусах, намаржих нутгийг багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

3.2. Хаваржаа, Намаржааны бүс нутаг:

Урт булаг, Хар бураагийн эхэн, Бураат сүвээс давхарын сүв, Цагаан гол, Тэвхийн худаг, Сэжүүрийн эхэн, Сээрийн сүв, Хар хотгор, Дэвсэнгээс Хойт гол хүртэл,  Тарвагатай, Зүүн хөдөө, Зэлийн хөдөө,  Бураат худаг,  Хойд худаг, Дунд худаг, Баруун хөдөө, Харганы хөл, Нарийн дэл,  Аюугийн толгой, Хөгш тавиачын худаг, Бадаа, Тайжийн булаг, Нарийн гол, Баянгол, Түнгэ, Дэлгэрийн эхэн

Сумын төвийн хязгаарлалтын бүс нутаг: Хойд шар толгой, Локатрын орой, Хар бандгар, Бага нуур, Сэжүүрийн худаг, Гэсэн, Зэлийн зүүн түнгэ, Цахиурт

Хадлан өвс бэлтгэхийн тулд нөөцөлж байгаа бэлчээр нутгийг түрүүлж ашиглахгүй байх. Хадлан бэлтгэхдээ ургацыг гүйцээх болон үр боловсорсон үед бэлтгэж байх.

·       Сумын Засаг даргаас тухайн жилийн ургацын байдлыг харгалзан нөөц бэлчээр нутгийг тогтоож болно.

·       Намаржааны бүс нутгийг 8 дугаар сарын 25ы дотор багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргаж мөрдөнө.

·       Онцгой байдал бүхий өрхийн нэрсийг гарган тусгайлсан нутагт зусаж намаржихыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. /Хүн малын гоц халдварт өвчин гарсан, хорио цээр, хязгаарлалт тогтоосон./

·       Тухайн жилийн өвс ургацын гарцын байдалтай уялдуулан хадлан өвс бэлтгэх талбайг багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны шийдвэрийн дагуу багийн Засаг дарга хуваарилан олгох ажлыг зохион байгуулна.

 

 

 

Дөрөв. Нөөцөлсөн бэлчээр хадлангийн талбайг тогтоох талаар:

4.1.Нөөцөлсөн нутаг бэлчээрийг ашиглах зайлшгүй шаардлага гарсан үед сумын Засаг дарга шийдвэр гарган хэрэгжилтийг хангуулна.

4.2.Малчдын бүлэг, айл өрх саахалтаараа хэлэлцэн тодорхой бэлчээр нутгийг нөөцлөн бэлчээрийн менежментийг сайжруулан ашиглахыг дэмжиж уг бэлчээр нутгийг нөөц бэлчээр нутагт тооцон энэ журамд хамааруулна.

4.3.Сумын нутагт ашиглагддаггүй бэлчээр ашиглах зорилгоор уст цэг гарган бэлчээрээ тэлж ашиглаж байгаа малчдын бүлэг, иргэдийг дэмжин энэ бэлчээр нутгийг нь ашиглуулж болно.

Тав. Журмыг мөрдөх хугацааны талаар:

5.1.Өвөлжөөний бүс нутаг чөлөөлөх хугацаа: 4 дугаар сарын 15-наас 11 дугаар сарын 10 хүртэл

5.2.Хадлангийн талбайг чөлөөлөх хугацаа: 5 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15 хүртэл

5.3.Хаваржааны бүс нутагт нутаглах хугацаа: 4 дүгээр сарын 15-наас  5-р сарын 15-нийг хүртэл

5.4.Намаржааны бүс нутагт нутаглах хугацаа: 9 дүгээр сарын 15-нээс 11 дугаар сарын 10 хүртэл, зарим бүс нутагт нутаглах хугацаа 2 үе шаттай байна.Тухайн асуудлыг багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж тогтооно

5.5.Сумын төвийн хязгаарлалтын бүсэд 5-р сарын 1-нээс 10-р сарын 15-нийг хүртэл саалийн үнээтэй байхыг зөвшөөрнө.

Зургаа. Журмын биелэлтийг хангах талаар:

6.1.Энэ журмыг биелүүлэх, зохион байгуулж хяналт тавьж байх ажлын хэсгийг Байгаль  хамгаалагч, Байгаль Орчны Хяналтын Улсын байцаагч, Тамгын газрын ажилтанууд, багийн  ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг дарга, оролцуулан сумын Засаг даргын шийдвэрээр байгуулан тогтмол ажилуулах.

6.2.Журмын 5 дугаар зүйлийг дагаж мөрдөх

6.3.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

6.4.Журмын биелэлтийн явцыг жил бүр ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулж цаашид зохион байгуулах арга хэмжээг тодорхойлох

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%