2020-12-02
1184
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай цахим уулзалт хийж , өвөлжилтийн нөхцөл байдал болон коронавируст цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар ярилцлаа. Мөн Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн талаар ярилцаж, ИТХ-ын дарга нарын саналыг сонссон юм.